Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Согтуурлыг зайнаас тандах багаж хүлээлгэн өглөө

Тээврийн хэрэгсэл олон зорчигчтой үед согтуу хүнийг согтуурал тандах багажаар нарийвчлан тогтооно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурлыг зайнаас тандах багаж хүлээлгэн өглөө
Согтуурлыг зайнаас тандах багаж хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Энхболд дүүргийн Замын цагдаагийн хэлтэст согтуурал зайнаас тандах багажийг хүлээлгэн өглөө.

Зайнаас тандагч нь шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг орчин дахь агаараас 3-6 секундэд тогтоох боломжтой өндөр технологи бүхий багаж юм байна.

Тээврийн хэрэгсэл олон зорчигчтой үед согтуу хүнийг согтуурал тандах багажаар нарийвчлан тогтооно.

Хуваалцах