Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Согтуурсан үедээ бусдыг хутгалсан этгээдийг шуурхай илрүүлэв

дуудлага мэдээлэл авсан цагдаагийн албан хаагчид буруутай этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурсан үедээ бусдыг хутгалсан этгээдийг шуурхай илрүүлэв
Согтуурсан үедээ бусдыг хутгалсан этгээдийг шуурхай илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд бусдыг хутгалж, биед нь маш хүнд гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 19-нд 15:00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, 47 настай Б гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас зүс таних 49 настай эрэгтэй иргэн Е-г хэвлийн тус газар нь хутгалаад зугтсан байжээ.

Ийн дуудлага мэдээлэл авсан цагдаагийн албан хаагчид буруутай этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Харин хохирогч яаралтай хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.

Хуваалцах