Согтуурсан үедээ бусдын аминд хүрчээ
51 настай Б гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас 41 настай иргэн Д-г хүзүүн тус газар нь хутгалж, амийг нь хохироосон хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө буюу 00:00 цагийн орчимд согтуурсан үедээ маргалдсаны улмаас бусдын амийг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, 51 настай Б гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас 41 настай иргэн Д-г хүзүүн тус газар нь хутгалж, амийг нь хохироосон хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ.
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Хуваалцах


















