Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуурсан үедээ цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж гэмтэл учруулжээ

цагдаагийн эмэгтэй алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан хэрэг гарлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурсан үедээ цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж гэмтэл учруулжээ
Согтуурсан үедээ цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж гэмтэл учруулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:30 цагийн орчимд цагдаагийн эмэгтэй алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгахад, 29 настай Д, 26 настай Б нарын эрэгтэй согтуурсан үедээ цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, гэмтэл учруулсан байна.

Иймд Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, харилцан хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Хуваалцах