Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 139, орон нутагт 88 нийт 227 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-15-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 954 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 613 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 22 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ. Мөн орон нутагт 16 иргэн гэмтэж, гурван хүн нас барсан байна.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 139, орон нутагт 88 нийт 227 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Ташрамд дуулгахад, Энэ оны эхний долоон сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар нийслэлд 7500, орон нутагт 10500 улсын хэмжээнд 18 мянган зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ирж байгаа дуудлага мэдээлэл, гудамж, замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргах болон өртсөн тохиолдол байгаатай холбогдуулан жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах