Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байгааг албаныхан мэдэгдлээ. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байгааг албаныхан мэдэгдлээ. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм.

Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүргэж өгөх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэхийг сануулж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд согтож унаснаас гар хөл нь хөлдөж тайруулсан, амь насаараа хохирох тохиолдол ихэсч, насны хувьд залуужиж байгааг мэргэжлийн эмч нар анхаарууллаа.

Түлхүүр үг:Сэрэмжлүүлэг
Хуваалцах