Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй 12 хүнийг эмнэлэг, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Мөн эргүүлийн чиглэл дагуу гэрийн хаягтай гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 18 өрх айлд хяналт тавьж ажиллахад нөхцөл байдал тайван байлаа гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Шөнийн эргүүлийн алба хаагчид энэ сарын 17-18 шилжих шөнө нийслэл хотын амар тайван, аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж, нийт 39 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 12 хүнийг эмнэлэг болон ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.
Мөн эргүүлийн чиглэл дагуу гэрийн хаягтай гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 18 өрх айлд хяналт тавьж ажиллахад нөхцөл байдал тайван байлаа гэжНийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.


















