Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгалаа
Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 иргэн “Найрсаг”, “CHINGGIS Gold” архинд хордож нас барсан байх магадлалтай байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 иргэн “Найрсаг”, “CHINGGIS Gold” архинд хордож нас барсан байх магадлалтай байна.
Үүнтэй холбогдуулан хяналт шалгалт хийж дээрх нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалахыг түр хориглох, битүүмжлэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Найсүрэн, Н.Болормаа, Эрүүл ахуй халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Бямбасүрэн Цагдаагийн газар, Онгой байдлын газрын төлөөлөгчид, сумдын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017.01.16-01.17-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчилэх тусгай зөвшөөрөлтэй 107 аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газраас 1090 ширхэг “CHINGGIS” Gold/0,5 литрийн 476ш, 0,75 литрийн 430 ш,1 литрийн савлагаатай 184ш/ архийг битүүмжилж ажиллалаа. Аймгийн нутаг дэвсгэрт “Найрсаг” нэртэй архи илрээгүй. Мөн 15 сумын Засаг дарга нарт дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг түр хориглох, хяналт шалгалт хийж битүүмжлэх, дүн мэдээг ирүүлэх хяналт шалгалтыг сайжруулах талаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр албан тоотыг хүргүүллээ.


















