Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар сургалт явуулав

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэндийн сургалтыг “Сэтгэл хангалуун амьдрахуй” ТББ-ын их эмч Б.Бат-Эрдэнэтэй хамтран зохион байгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар сургалт явуулав
Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар сургалт явуулав. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэндийн сургалтыг “Сэтгэл хангалуун амьдрахуй” ТББ-ын их эмч Б.Бат-Эрдэнэтэй хамтран зохион байгуулав. Сургалтыг “Согтууруулах ундааны нөлөө” сэдвийн хүрээнд явуулсан юм. Сургалтаар согтууруулах ундааны хүний биеийн эд эрхтэнүүдэд үзүүлэх нөлөө, зүй зохистой хэрэглээний стандартын тухай ойлголтуудыг өгсөн байна.

Мөн хүний эрүүл мэнд нь эрүүл амьдралын хэвшлээс ихээхэн хамааралтай болохыг бодит жишээ баримт дээр тулгуурлан харилцан ярилцлага хэлбэрээр явуулснаараа үр дүнтэй болжээ.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Хуваалцах