Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалж байна

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дотор эрхтэн болон зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн системд нөлөөлж, амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалж байна
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хордлогоор нас барах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа баяр ёслолын үеэр энэ тоо эрс өсдөг.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дотор эрхтэн болон зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн системд нөлөөлж, амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулдаг ноцтой зөрчил тул онцгой анхаарах хэрэгтэй.

Найз нөхөд, гэр бүлийнхэн болон бусад хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг уриалах нь осол гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зуныг архигүйгээр өнгөрүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна.

Хуваалцах