Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ

"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний "Samsung А56" загварын гар утсыг

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ. Зураг: МҮОНРТ

"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний "Samsung А56" загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдлыг шуурхай бүрэлдэхүүн тогтоожээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, иргэн А-г тус хэрэгт холбогдуулах баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

Хуваалцах