Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна

Дуудлага, мэдээллийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд “Согтуу хүн хаалга эвдэнэ, шөнө хэдэд ч юу ч хамаагүй ярьж орж ирж орилж чарлана! Хаалга тайлтал цөмөртөл хэдэн цагаар нүднэ эвдэнэ. Яах ёстойгоо бүр мэдэхээ байлаа шөнө бүр айдастай байна” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 11-ний 04 цагт “Хан-уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд согтуу хүн хаалга нүдээд, эвдээд агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хуваалцах