Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 3523 зөрчил илрүүлснээс 119 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхийн шийтгэврээр 118 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 3523 зөрчил илрүүлснээс 119 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхийн шийтгэврээр 118 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилагдсан байна.

Баривчилагдсан иргэдийн 107 буюу 90.6 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 буюу 10.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 4 буюу 3.3 хувь нь хулгайлах зөрчил тус тус эзэлж байна.
Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн нийгмийн байдлыг авч үзвэл

-ажилгүй 45
-малчин 56
-төрийн алба хаагч 4
-хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 байна.
Хүйсийн хувьд:
-эмэгтэй 2
-эрэгтэй 116
насны хувьд
-85 хувь нь 20-30 насны
-33 хувь нь 40-өөс дээш насны иргэд байна.

Тухайлбал: Өнөөдөр /2020.03.05/ 22:00 цагийн үед иргэн “М” гэгч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан байна.
Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.


Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

Хуваалцах