Солирыг нуурын гүнээс татаж гаргана
Челябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлагджээ. Уг ажиллагаанд одоогийн байдлаар мужийн төсвөөс 3 сая рублийг зарцуулаад байгаа бөгөөд ажлын захиалагчаар Челябинск мужийн эрлийн аврах алба ажиллах аж. Солирын хэлтэрхийг гаргах ажилд оролцохыг хүсэгчид 8-р с
Мэдээллийн алба

Челябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлагджээ. Уг ажиллагаанд одоогийн байдлаар мужийн төсвөөс 3 сая рублийг зарцуулаад байгаа бөгөөд ажлын захиалагчаар Челябинск мужийн эрлийн аврах алба ажиллах аж. Солирын хэлтэрхийг гаргах ажилд оролцохыг хүсэгчид 8-р сарын 19-ний дотор мэдэгдлээ ирүүлэх ёстой юм байна.
Техникийн даалгаврын дагуу тендерт ялагч нь 0,3 -1 метрийн диаметртэй 600 кг хүртэл жинтэй солирыг 16-аас доошгүй метрийн гүнээс гаргах ажээ.
Өнгөрсөн 2-р сарын 15-нд Челябинск мужийн орчимд цагт 64 мянган км хурдтай маш том сүүлт од агаар мандлаас газарт унасан юм. Сансрын биет нь Уралын нуруун дээр 19-24 км өндөрт дэлбэрсэн аж. НАСА-гийн дүгнэлтээр уг солирын дэлбэрэлтийн хүчин чадал 300-500 килотонн байжээ.


















