Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Солирын одыг судлах зориулалттай “Arkyd-6” хйимэл дагуулыг хөөргөжээ

Сансар огторгуй, гариг судлаачид төрөл бүрийн техник технологийн төхөөрөмжүүдийг бүтээхээр ажиллаж байна. Од мичдийг тольдон харж тэдгээр гаригийн гадаргууг судлан ажиллахаар зорьж байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солирын одыг судлах зориулалттай “Arkyd-6” хйимэл дагуулыг хөөргөжээ
Солирын одыг судлах зориулалттай “Arkyd-6” хйимэл дагуулыг хөөргөжээ. Зураг: МҮОНРТ

Сансар огторгуй, гариг судлаачид төрөл бүрийн техник технологийн төхөөрөмжүүдийг бүтээхээр ажиллаж байна. Од мичдийг тольдон харж тэдгээр гаригийн гадаргууг судлан ажиллахаар зорьж байгаа. Харин үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд технологийн төхөөрөмж, хиймэл дагуулуудыг зохион бүтээх хэрэгтэй. Энэ удаад задгай сансар огторгуйд оршин байгаа солирын одыг судлахаар хиймэл дагуулыг бүтээж, туршилтын ажлаа эхлүүлэхээр сансарт илгээгээд байгаа юм байна.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Энэтхэгийн сансар судлалын Сатиш Дхаван нэртэй нислэгийн талбайгаас “Polar Satellite Launch Vehicle” тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар Планетари Рэсоурсэс компанийн Аркид-6 нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Тус хиймэл дагуул нь Күбисат гэр бүлийн компанийн эзэмшилд байдаг гэжээ. Энэ хиймэл дагуул тээвэрлэгч пуужин хөөрснөөс хойш 30 минутын дараа пуужингаас салж нарны тойрог замд оросн байна.

Солирын одыг судлах зориулалтын Аркид-6 нэртэй хиймэл дагуул нь ирээдүйд судалгааны зорилгоор илгээхээр зорьж байгаа Аркид – 301 хиймэл дагуулын төслийн хүрээнд хийгдсэн хиймэл дагуул юм. Гол зорилго бол солирын одны гадаргуу, хөрс, ашигт малтмал зэргийг судлах юм. Мөн үүнээс гадна солирын гадаргуу дээрээс ус оршиж байгаа эсэх шинж тэмдгийг судлах гэж онцолжээ.

Хиймэл дагуул бүхий энэ төхөөрөмж хэт улаан туяаны дулаан мэдрэгч төхөөрөмжтэй мөн мэдээллийг баталгаажуулах камераар тоноглогдсон юм байна.

Хуваалцах