Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжлийн эцсийн гол зорилго тодорхой болсоор байгаа. Нисдэг автомашин, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл үндсэндээ үйлдвэрлэлтийнхээ гол чиг баримжаагаа олоод байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна
“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжлийн эцсийн гол зорилго тодорхой болсоор байгаа. Нисдэг автомашин, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл үндсэндээ үйлдвэрлэлтийнхээ гол чиг баримжаагаа олоод байгаа. Тэгвэл энэ удаад ашиглалт, хэлбэр загварынхаа шинэ хэв маягийг өөрчилсөн байна. Энэ бол нэг хүний суудалтай цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл юм. энэ оны сүүлээр гэхэд худалдаанд гарахад бэлэн болсон талаар эх сурвалжууд нь мэдээллээ.

Аливаа урлаг, бүтээлүүдийн мода эргэнэ гэдэг үг энэ бүтээл дээр харагдаж байгаа юм. өмнө нь энгийн хөдөлгүүртэй, энгийн автомашин нэг хүний суудалтайгаар бүтээгдэж зах зээлд худалдаалагдаж байсан. Энэ яг түүний дараагийн шинэ хувилбар. Гагцхүү эко болсноороо онцлогтой болжээ. Канадын “электра мэканика” нэртэй гарааны компани тус автомашиныг бүтээсэн байна. Гурван дугуйтаа болсон нь илүү дэгжин, авсаархан болжээ. Компанийн удирдлагуудаас тооцоолсон заасан цаг хугацаандаа багтаад худалдаанд гарна гэж мэдэгдсэн.

Нэг хүн суухаас гадна багахан оврын ачааг тээвэрлэх боломжтой саруулхан болжээ. Ачаа тээшний хэсэг нь ардаа болон урдаа болсон байна. Зах зээлд хэрэглэгч, захиалагчдын гарт 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдана гэж мэдээлсэн юм.

Хуваалцах