Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Солонгос иргэдэд зориулсан гаалийн төхөөрөмж суурилуулна

Харин ирэх жилээс Монгол Улс руу зорчдог иргэдтэй зориулан тус автомат төхөөрөмжийг суурилуулахаар тендер зарлаад байгаа бөгөөд тендерт SysOne компани шалгараад байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгос иргэдэд зориулсан гаалийн төхөөрөмж суурилуулна
Солонгос иргэдэд зориулсан гаалийн төхөөрөмж суурилуулна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын иргэд АНУ, Хонг Конг руу зорчихдоо гаалийн байцаагчид бус автомат төхөөрөмжид гадаад паспортоо уншуулан хил нэвтэрдэг билээ. Энэхүү автомат төхөөрөмж нь хурууны хээнээс гадна, нүүр царай, өндөр нам зэрэг нийтдээ 20 гаруй мэдрэмжийг ердөө 1-3 минутын хугацаанд нэгэн зэрэг шалгадаг аж.

Анх АНУ-д нэвтрэх автомат төхөөрөмжийг 2008 онд суурилуулж байсан бол, Хонг Конгд 2012 онд суурилуулж байжээ. Харин ирэх жилээс Монгол Улс руу зорчдог иргэдтэй зориулан тус автомат төхөөрөмжийг суурилуулахаар тендер зарлаад байгаа бөгөөд тендерт SysOne компани шалгараад байгаа аж. Тус компани гаалийн төхөөрөмж үйлдвэрлэх салбарт дэлхийд тэргүүлдэг компаниудын нэг юм. Тендер нь 5 сая ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалтай ажил ажээ.

Дашрамд өгүүлэхэд гаалийн автомат төхөөрөмжөөр үйлчлүүлэх гэсэн Солонгос иргэдийн хүсэлт жил тутам 13 хувиар өсч байгаа юм байна.

Түлхүүр үг:Солонгос-Монгол
Хуваалцах