Солонгос улсаас 332 сая вонны санхүүжилт авна
332 сая вонны санхүүжилттэй уг төслийг энэ онд ОБЕГ, БНСУ-ын Ёжү их сургууль хамтран хэрэгжүүлэх бөгөөд КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2006-2007 онд хэрэгжүүлж байсан “Гамшгаас хамгаалах судалгааны төвийн хүчин чадлыг бэхжүүлэх төсөл”-ийн дараагийн үе шатны төсөл ажээ.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч ноён Ү Дунг Ван нар “Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын гамшиг судлалын тоног төхөөрөмжийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болж “Харилцан тохиролцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.