Солонгос улсад 27 эмч мэргэжил дээшлүүлнэ
Өндөр хөгжилтэй оронд урт богино хугацаагаар, төрийн сангийн санхүүжилтээр эмч, мэргэжилтнүүдийг сургах зорилтын дагуу 11 эмч, 3 сувилагч БНСУ-ын Вонг Гванг их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр нэг сарын хугацаатайгаар маргааш явна.
Мэдээллийн алба

Өндөр хөгжилтэй оронд урт богино хугацаагаар эмч, мэргэжилтнийг сургах зорилтын дагуу 11 эмч, 3 сувилагч БНСУ-ын Вонг Гванг их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр маргааш явна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандарт, технологи, шинэ дэвшилтэт арга барилаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, эх орондоо ирээд сурч, мэдсэн зүйлээ хамт олондоо зааж сургахыг захилаа.
Энэ удаад орон нутгийн эмч нарыг хамруулах чиглэл гарсны дагуу шалгаруулалт явагдаж Баян-Өлгий аймаг, Багануур дүүрэг, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс аймгаас эмч, сувилагч нар тэнцэж явах эрх авсан байна. Цаашид яаралтай тусламжийг цаг алдалгүй ард иргэдэд хүргэх, энэ салбарыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх үндсэн мэргэжил болгон хөгжүүлэх зорилгоор бүх аймаг, дүүргийн 27 эмч тус чиглэлийн дагуу БНСУ-д мэргэжил дээшлүүлэх аж.


















