Солонгос улсад амиа алдсан иргэдийн талаар мэдээлэл өгөхгүй
Ямартай ч тус улсын цагдаагийн байгууллагын ослын дүгнэлт одоогоор гараагүй байгаа бөгөөд монгол иргэдийн ар гэрийнхэн ойрын хугацаанд Солонгос явах аж.
Мэдээллийн алба

Манай улсын зургаан иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа автын осолд орж дөрөв нь зуурдаар амь насаа алдсан. Харин үлдсэн хоёр иргэний биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. Гэрээгээр ажиллаж байхдаа амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн холбогдох албаныханд хувь хүмүүстэй холбоотой мэдээлэл тараахгүй байх хүсэлт гаргасан байна. Ямартай ч тус улсын цагдаагийн байгууллагын ослын дүгнэлт одоогоор гараагүй байгаа бөгөөд монгол иргэдийн ар гэрийнхэн ойрын хугацаанд Солонгос явах аж.
Хэргийг сануулахад өнгөрсөн сарын 30-ны шөнө БНСУ-ын Жангбүк аймгийн Асан хотод монгол залуус “Avante” маркийн суудлын автомашинтай явж байгаад шонгийн мод мөргөсний улмаас осол гарсан. Тухайн үед машиныг Монгол Улсын иргэн 37 настай А жолоодож явсан байна.


















