Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Солонгос улсад аялаж явахдаа “MERS”-ээр өвчилбөл 3000 ам.долларын тусламж авна

Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад аялал зугаалгын журмаар очсон гадаадын иргэд Коронавирус буюу MERS-ээр өвчилбөл үнэ төлбөргүй эмчлэхээс гадна 3000 ам.долларын нөхөн олговор олгох болсноо зарлалаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгос улсад аялаж явахдаа “MERS”-ээр өвчилбөл 3000 ам.долларын тусламж авна
Солонгос улсад аялаж явахдаа “MERS”-ээр өвчилбөл 3000 ам.долларын тусламж авна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад аялал зугаалгын журмаар очсон гадаадын иргэд Коронавирус буюу MERS-ээр өвчилбөл үнэ төлбөргүй эмчлэхээс гадна 3000 ам.долларын нөхөн олговор олгох болсноо зарлалаа. Аялал жуулчлал буурч байгаатай холбогдуулан тус улсын зүгээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэнэ. Тус улсын Засгийн газрын зүгээс холбогдох албаныханд энэхүү шийдвэрийг нэг жилийн хугацаанд дагаж мөрдөхийг шаардсан байна.

БНСУ-ын дэд сайд Ким “Амьсгалын замаар халдварладаг Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар нэлээдгүй уналтад ороод байна. Бид энэ байдлаараа явбал ирэх долоодугаар сар гэхэд аялал жуулчлалын салбарын олдог орлого 20 гаруй хувиар буурах болно. Цаашдаа үүнээс ч их хохирол амсч болохоор байна. Үүгээр ч зогсохгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид банкны зээлээ төлж чадахгүй, эдийн засаг уналтад орох магадлалтай” хэмээн ярьжээ.

Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан тус улсын зүгээс жуулчдыг эх орондоо ирэхийг урьсан сурталчилгаа болоод зурагт хуудсыг тараах болсон байна.

Хуваалцах