Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо
Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохирчээ.

Хуваалцах