Солонгос улстай усны салбарт хамтарч ажиллана
БНСУ-тай гүний усны чиглэлээр хамтран ажилласнаар цаашид манай улс гүний усаа зөв зохистой ашиглах олон талын бололцоо бүрдэх юм байна.
Мэдээллийн алба

Манай улс газрын гүний усны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан, тус улсын Усын нөөцийн газрын дарга, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэгтэй уулзлаа. БНСУ-ын хувьд гүний усны чиглэлээр амжилтад хүрсэн олон жилийн туршлагатай. Иймд хоёр улс цаашид гүний усны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж БНСУ-ын Улсын нөөцийн газрын дарга Чой Ке Үнь хэлж байна.
БНСУ-тай гүний усны чиглэлээр хамтран ажилласнаар цаашид манай улс гүний усаа зөв зохистой ашиглах олон талын бололцоо бүрдэх юм байна.


















