Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Солонгост бүгчим халуун өдрүүд үргэлжилсээр байна

Тус улсын зүгээс халуунаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авсаар байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгост бүгчим халуун өдрүүд үргэлжилсээр байна
Солонгост бүгчим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Зураг: МҮОНРТ

БНСУ-д бүгчим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсын зүгээс халуунаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авсаар байгаа юм. Үүний нэг нь замын гэрлэн дохиотой гарц болгонд сүүдрэвч байрлуулсан явдал байлаа. Зарим сүүдрэвчийг ус шүршихээр хийжээ. Түүнчлэн автобусны буудалд мөс байрлуулсан байна.

Кимхэ хотын захиргаанаас хүний хөдөлгөөн ихтэй 21 автобусны буудалд 150 кг жинтэй мөсийг байрлуулжээ. Үүнийг бага ч гэсэн сэрүү татуулна гэж үзжээ.

Э.Ижилболд

Хуваалцах