Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Солонгост нийлүүлэгдэх байсан онгоц осолдлоо

БНСУ-ын Батлан Хамгаалах яам АНУ-аас 40 ширхэг "F-35" загварын байлдааны онгоцыг худалдан авах гэрээг хийгээд байгаа. Тус улс нэг бүр нь 160 сая долларын үнэтэй тэдгээр онгоцыг 10 жилийн хугацаанд багтаан бүрэн худалдаж авах учиртай аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгост нийлүүлэгдэх байсан онгоц осолдлоо
Солонгост нийлүүлэгдэх байсан онгоц осолдлоо. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Батлан Хамгаалах яам АНУ-аас 40 ширхэг "F-35" загварын байлдааны онгоцыг худалдан авах гэрээг хийгээд байгаа. Тус улс нэг бүр нь 160 сая долларын үнэтэй тэдгээр онгоцыг 10 жилийн хугацаанд багтааж худалдан авч дуусах учиртай аж.

2006 оноос хойш 104 ширхэг үйлдвэрлэгдээд байгаа "F-35" байлдааны онгоц нь эдүгээ хүртэл манай дэлхийд бүтээгдсэн хамгийн хүч чадал бүхий, орчин үеийн байлдааны онгоц хэмээн тооцогддог юм. Гэвч тус улсын захиалан авахаар зэхэж асан нэг онгоц өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын нэгэн нисэх хүчний баазад сургуулилт хийж байх явцад дэлбэрчээ.

Энэ нь цэргийн сургуулилтын үеэрээ осолдож байгаа тус онгоцны хэр зэрэг найдвартай ажиллагаатай байгааг дахин нэг нягтлан үзэх шаардлагатай гэдгийг сануулсан хэрэг боллоо.

Хуваалцах