Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ

Манай улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын дөрөвний өдрийн 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд осолджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ
Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын дөрөвний өдрийн 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны "У-воль" гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд осолджээ. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны гурван сарын визээр очиж, цагийн ажил хийж байгаад осолдсон байна.

Гадаад хэргийн яам талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ш.О гийн ар гэрийнхэн БНСУ руу явжээ. Харин Н.Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна.

Хуваалцах