Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонгосын аврагчид хөвсгөл далайд ажиллана

Энэ мэт хөвсгөл далай ёроолд буй тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц болон бусад томоохон хог хаягдлыг далайн гүнээс гаргах үйл ажиллагааг тун ойрын хугацаант БНСУ-ын аврагчидийн тусламжтайгаар зохион байгуулахаар болсон тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Үүнтэй холбоотой зарим нэг тодорхой мэдээллийг маргаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгосын аврагчид хөвсгөл далайд ажиллана
Солонгосын аврагчид хөвсгөл далайд ажиллана. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл далай ээжийн хэвлийд өдгөө 40 гаруй авто тээврийн хэрэгсэл булшлагдсан гэх албан бус мэдээлэл байдаг.

Анх хөвсгөл далай дээгүүр 1957 оноос хойш албан ёсоор тээвэр хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш цөмөрч живсэн авто тээврийн хэрэгслийн тоо 17 хүрсэн тухай зарим нэг албаны эх сурвалж мөн өгүүлдэг.

Энэ мэт хөвсгөл далай ёроолд буй тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц болон бусад томоохон хог хаягдлыг далайн гүнээс гаргах үйл ажиллагааг тун ойрын хугацаант БНСУ-ын аврагчидийн тусламжтайгаар зохион байгуулахаар болсон тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Үүнтэй холбоотой зарим нэг тодорхой мэдээллийг маргааш хэвлэлийнхэнд хандан өгөхөөр энэхүү үйл явцыг зохион байгуулагч нар амлав.

Дашрамд дурдахад, манай Онцгой байдлын албаныхан саяхны хүртэл хөвсгөл далай ээжийн 50 метрийн гүнд зарим нэг машин техникийг гаргах аврах ажиллагааг бие даан амжилттай зохион байгуулж байсан түүхтэй билээ.

Түлхүүр үг:Хөвсгөл далайСолонгосын аврагчид
Хуваалцах