Солонгосын дайнаар хагацсан гэр бүлийн үр хүүхдүүдэд ДНХ-ийн шинжилгээ хийнэ
Одоогоос 70 жилийн өмнө болсон Солонгосын дайны улмаас хоёр Солонгосын хилээр зааглагдаж хагацсан гэр бүлийн үр хүүхдүүдэд ДНХ-ийн шинжилгээ хийж,
Мэдээллийн алба

Одоогоос 70 жилийн өмнө болсон Солонгосын дайны улмаас хоёр Солонгосын хилээр зааглагдаж хагацсан гэр бүлийн үр хүүхдүүдэд ДНХ-ийн шинжилгээ хийж, хагацаж салсан ч нэгнээ мэдэхгүй иргэдийг уулзуулахаар ажиллаж байгаа гэж Өмнөд Солонгосын Хоёр Солонгосын нэгдлийн яамнаас мэдээлсэн байна.
Жил өнгөрөх тусам дайны үеэр хагацаж салсан хүмүүс нас өндөр болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадалгүй өнгөрөх нь нэмэгдэж байгаа тул ийм үйл ажиллагаа явуулахаар болсон гэж тайлбарлаж байна.
Өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар Өмнөд Солонгост дайны улмаас гэр бүлээсээ хагацсан одоо амьд сэрүүн байгаа хүний тоо 39 мянга 881 байна.
Энэ нь тус улсын 80-аас дээш насны иргэдийн 65 хувь гэсэн үг юм.


















