Солонгосын жүдоч жиндээ орохын тулд үсээ хусуулжээ
жингийн үзлэгт орохын өмнө солонгос жүдочийн жин 500 гр-аар илүү байсан тул тэрбээр хоол идэхээс татгалзаж, гүйлтээр хөлсөө гаргах гэж оролдсон ч ухаан алдсан байна. Ийн үсээ хусуулж жиндээ оржээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Монголын жүдоч М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэн Монголын багийн медалийн салхийг хагалсан билээ. Түүний жинд барилдсан солонгос жүдоч Кан Юу-жун жиндээ орохын тулд үсээ хусуулсан нь олны хүндлэлийг хүлээжээ.
Тодруулбал, жингийн үзлэгт орохын өмнө солонгос жүдочийн жин 500 гр-аар илүү байсан тул тэрбээр хоол идэхээс татгалзаж, гүйлтээр хөлсөө гаргах гэж оролдсон ч ухаан алдсан байна. Ийн үсээ хусуулж жиндээ оржээ. Гэвч хэтэрхий их тамирдсан тул эхний даваандаа Словенийн жүдоч М.Штангарт дийлдсэн байна.
Тэрбээр барилдааны дараа “Өчигдөр би биеэсээ аль болох их хөлс гадагшлуулахыг хичээсэн. Гэвч шингэний дутагдлаас болж ухаан алдаж унасан. Ингээд үсээ хусаж байж жиндээ орлоо. Олимпын наадамд барилдаж л байвал үс надад чухал биш. Гэвч эхний даваанд ялагдсан нь маш харамсалтай байна” хэмээн ярьжээ.


















