Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Солонгосын “Жүнан илбо” сонин Н.Энхбаярын талаар ташаа мэдээлэл гаргаснаа залрууллаа

БНСУ-ын "Жүнан Илбо" сонины 2014 оны аравдугаар сарын 6-ны өдрийн дугаарт Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын БНСУ-д орогнол хүссэн, тус улсын иргэн болсон гэх мэдээллийг нийтлэж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгосын “Жүнан илбо” сонин Н.Энхбаярын талаар ташаа мэдээлэл гаргаснаа залрууллаа
Солонгосын “Жүнан илбо” сонин Н.Энхбаярын талаар ташаа мэдээлэл гаргаснаа залрууллаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын "Жүнан Илбо" сонины 2014 оны аравдугаар сарын 6-ны өдрийн дугаарт Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын БНСУ-д орогнол хүссэн, тус улсын иргэн болсон гэх мэдээллийг нийтлэж байсан. Тэгвэл тус сонин ташаа мэдээлэл нийтлэсэн талаараа өөрийн сонины арваннэгдүгээр сарын 18-ны дугаартаа залруулга гаргажээ.

Тус залруулгад “Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Солонгост орогнож буй гэсэн нь үндэслэлгүй болохыг залруулж байна” гэжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд Жүнан Илбо сониныхонтой уулзсан ба тус сонины зүгээс мэдээллийн эх сурвалжийг хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг өгсөн байна.

Хуваалцах