Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонгосын хиймэл дагуулаар Улаанбаатарын газрын зургийг авна

Одоогоор өөрийн гэсэн хиймэл дагуулгүй Монгол Улс, Өмнөд Солонгосын “Ариранг-2” хиймэл дагуулын тусламжтайгаар Улаанбаатар хотын газрын зургийг 1 метрийн зөрүүгээр олон талаас авахуулах захиалгыг өгөөд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгосын  хиймэл дагуулаар Улаанбаатарын газрын зургийг авна
Солонгосын хиймэл дагуулаар Улаанбаатарын газрын зургийг авна. Зураг: МҮОНРТ

Одоогоор өөрийн гэсэн хиймэл дагуулгүй манай улс, Өмнөд Солонгосын “Ариранг-2” хиймэл дагуулын тусламжтайгаар Улаанбаатар хотын газрын зургийг 1 м зөрүүгээр олон талаас авахуулах захиалга өгөөд байна.

Ингэснээр нийслэлийн удирдлагууд хот төлөвлөлтөө зөв ашигтай гаргахын зэрэгцээ, нийслэлчүүдийн аюулгүй хоргодох байрыг хаана хаана шинээр барьж болох зэрэг олон зүйлд ашиглаж болох юм.

Дашрамд өгүүлэхэд Өмнөд Солонгосчууд “Ариранг-2” сансрын хиймэл дагуулаа ОХУ-ын Архангельск дүүргийн Плесецк сансрын талбайгаас 2006 онд анх хөөргөж байсан юм.

Түлхүүр үг:хиймэл дагуул
Хуваалцах