Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонгосын сэтгүүлчид МҮОНРТ-д зочиллоо

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл(CMJ)-ийн Ерөнхийлөгч Б.Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо(JAK)-ны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгосын сэтгүүлчид МҮОНРТ-д зочиллоо
Солонгосын сэтгүүлчид МҮОНРТ-д зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа.

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ-д зочилж, Ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир тэргүүтэй удирдах албаныхантай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгахад анхаарах, сэтгүүлзүйн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Түүнчлэн БНСУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн чуулга уулзалт”-ын талаар танилцуулга хийж, МҮОНРТ-ийн удирдлагуудыг оролцохыг уриалсан юм.

Уг чуулга уулзалтад дэлхийн 70 орны 140 сэтгүүлч оролцдог бөгөөд энэ жил манай улсаас Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид албан ёсоор оролцохоо мэдэгдээд байгаа аж.

Түлхүүр үг:Солонгосын сэтгүүлчид МҮОНРТ-д зочиллоо
Хуваалцах