Солонгосын соёлын өдрүүд болно
БНСУ-ын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Солонгосын соёлын өдөр" энэ сарын 14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
Мэдээллийн алба

БНСУ-ын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Солонгосын соёлын өдөр" энэ сарын 14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
Уг арга хэмжээ "Сэтгэл татам Солонгос орон" сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд иргэдэд Солонгосын соёлтой биечлэн танилцах боломжийг олгох юм. Тодруулбал, ЕБС-ын сурагчдын дунд Солонгосын энхтайван эв нэгдлийг илэрхийлсэн гар зургийн уралдаан явагдаж нийт 16 сурагч шагнал гардуулах аж.
Мөн энэ үеэр Солонгосын "KBS" телевизээс уламжлал ёсоор зохион байгуулдаг "K POP World festival"-д Монголыг төлөөлөн оролцох оролцогчдыг сонгон шалгаруулах уралдаант тэмцээн болох аж.
Энэхүү арга хэмжээг Солонгосын KCBN, Монголын UBS телевизүүд шууд дамжуулах бөгөөд Usteam ашиглан интернетээр дэлхий дахинд шууд цацах бөгөөд Солонгосын соёлын өдрийн тасалбарыг Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн үүдэнд үнэгүй тараах юм байна.


















