Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Солонгосын виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгоно

Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд хураамжийн төлбөрийг буцаан олгож байна

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгосын виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгоно
Солонгосын виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд хураамжийн төлбөрийг буцаан олгож байна.

Нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ оны есдүгээр сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны цахим хуудсаас авч болох юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах