Солонгосын виз олголтыг хөнгөвчилнө
Мөн БНСУ-ын тал барьцаа мөнгө байршуулдаг болсноос хойш виз олголт нэмэгдсэн бөгөөд цаашид иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны яамны мэдээлснээр БНСУ руу явж байгаа иргэд банкинд их хэмжээний мөнгө байршуулж, барьцаа мөнгө төлж байгаа нь хүндрэлтэй байна гэсэн гомдол их байдаг. Тиймээс тус яамнаас барьцаа мөнгөний хэмжээг урилгагүй бол 20 сая төгрөг байсныг багасгаж 14 сая, урилгатай тохиолдолд 10 сая төгрөг банкинд байршуулах шаардлагатай байсныг долоон сая төгрөг болгож багасгасан аж.
Мөн БНСУ-ын тал барьцаа мөнгө байршуулдаг болсноос хойш виз олголт нэмэгдсэн бөгөөд цаашид иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байгаа ажээ.


















