Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сомали улсад сүүлийн 100 жилд анх удаа тохиосон үерт 1,6 сая иргэн өртжээ

Аравдугаар сарын сүүлээр эхэлсэн үерийн гамшиг Зүүн Африкийн Сомали улсыг дайран өнгөрч, 1,6 сая хүний аж амьдралд хор хохирол учрууллаа гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сомали улсад сүүлийн 100 жилд анх удаа тохиосон үерт 1,6 сая иргэн өртжээ
Сомали улсад сүүлийн 100 жилд анх удаа тохиосон үерт 1,6 сая иргэн өртжээ. Зураг: МҮОНРТ

Аравдугаар сарын сүүлээр эхэлсэн үерийн гамшиг Зүүн Африкийн Сомали улсыг дайран өнгөрч, 1,6 сая хүний аж амьдралд хор хохирол учрууллаа гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч албанаас мэдээлжээ. Зүүн Африкт ердийн цагт үер болох нь нэн ховор. Энэ удаагийн үер сүүлийн 100 жилд анх удаагаа тохиолдлоо гэж НҮБ-аас тодорхойлжээ.

Номхон далайн Эль Нино агаарын урсгал энэ жил маш хүчтэй байгаа. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөхөд томоохон нөлөө үзүүлж байгаа цаг уурын үзэгдэл юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж Сомали улсад болсон үерийн дараа хумхаа, булчин задрах зэрэг халдварт өвчнүүд эрс нэмэгдэх вий гэж Сомали улсын ерөнхийлөгч санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах