Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэг 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ

Өчигдөр орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршил усанд автаж зорчих хэсэг хязгаарлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн онцгой байдлын хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд тогтсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүрэг 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ
Сонгинохайрхан дүүрэг 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршил усанд автаж зорчих хэсэг хязгаарлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн онцгой байдлын хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд тогтсон усыг соруулах ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн 02 цагаас эхлэн дүүргийн 11 хорооны 27 байршилд нийт 700.000м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.

Тодруулбал “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 167 ажилтан, иргэдийн бүлэг лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэсний дараагаар “Шинэ Ариутгал” ХХК-аас 3 автомашин техник төхөөрөмжөөр тусгай бодис ашиглан ариутгалыг хийж гүйцэтгэлээ. Мөн автомашин зорчих боломжгүй байршлуудад явганаар ариутгалыг хийгээд байна.

Хуваалцах