Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүрэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ
Сонгинохайрхан дүүрэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тус байгууллагын Хяналт мониторингийн газар 2021 оны төлөвлөгөөт шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Тус хэлтсийн дотоод үйл ажиллагаа, төсөв, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайлан, анхан шатны баримтыг хамруулан хяналт шалгалтыг хийх юм гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах