Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сургалт зохион байгуулж байна

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, 21 дүгээр хорооны ЗДТГ-ын хүсэлтийн дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, СХ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сургалт зохион байгуулж байна
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сургалт зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, 21 дүгээр хорооны ЗДТГ-ын хүсэлтийн дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, СХД-ийн ЗДТГ, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, "Таван Толгой Түлш" ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг сургалт зохион байгуулж байна.

-Тус 21 дүгээр хороо "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр энэ жилээс сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон юм.

-Сургалтаар айл өрхийн галын аюулгүй байдал, зуухны стандартыг хангуулах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, галлагааны заавар, зөвлөмж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах болон ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч байна.

Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Хуваалцах