Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл усанд автжээ
Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ.
Мэдээллийн алба

Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн удирдлагууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаан зохион байгууллаа.
Хуралдаанаар усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэх үүргийг Засаг даргын орлогч Ш.Хажидмаагаас холбогдох хэлтэс, албадуудад өглөө.


















