Сонгинохайрхан дүүргийн 40 хүүхдийг баярлууллаа
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албанаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албанаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 айлын 40 хүүхдэд баярын бэлэг өглөө. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах алба нь 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 37 хүний бүтэц орон тоо, 12 тусгай зориулалтын чирэгч автомашинтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтрал, түгжрэл, осол аваарыг бууруулах, соёлыг бүрдүүлэхэд үндсэн чиг үүргээ болгон ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


















