Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн барилгыг актална

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн барилгыг актална
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн барилгыг актална. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй наймдугаар хорооны конторын барилга нийт 169 сая 511 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.

Акталж данс бүртгэлээс хасч байгаа барилгыг буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.

Хуваалцах