"Сонгодог урлаг III" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд
Монголын Балетын Холбоо нь гадаадын болон монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадвар, тэдний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачилан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
Мэдээллийн алба

Монголын Балетын Холбоо нь гадаадын болон монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадвар, тэдний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачилан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Энэ удаад “Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдын 2 дахь гала тоглолтыг БСШУСЯамны дэмжлэгтэйгээр “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд УДБЭТеатртай хамтран зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монгол улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Селфида, G-river зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм
Тоглолт 2019.06.18ны 19 цагт УДБЭТеатрын тайзнаа тоглогдоно.



















