Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгогч танд...

2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00 цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгогч танд...
Сонгогч танд.... Зураг: МҮОНРТ

2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.СОНГОГЧИЙН ЛАВЛАХ:Санал авах байрныхаа хаяг болон сонгуультай холбоотой мэдээллийг “Сонгогчийн утас 1800-2800”-д холбогдон лавлана уу. www.songolt2016.mn цахим хуудас, “СОНГОЛТ 2016” гар утасны аппликейшнээс өөрийн харъяалагдах тойрог, мөн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах боломжтой. СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ:Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяалагдах хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.Сонгогч хурууны хээний мэдээллээ шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна. Бүртгэлийн хуудсаа санал авах байрны зохион байгуулагчид өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна. Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Та саналаа тэмдэглэхдээ алдаагүй зөв тэмдэглэсэн эсэхээ нягталсны дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ. Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарснаар Таны санал баталгаажна.САНАЛЫН ХУУДАС:Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны (нэг, эсвэл хэд хэдэн) нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Хуваалцах