Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгогчдын 40 хувийн саналыг сонсох ёстой

УИХ-ын намрын ээлжит чуулганы дараа УИХ дах суудалтай улс төрийн намуудын бүлгийн хуралдаан хаалттай болж өндөрлөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгогчдын 40 хувийн саналыг сонсох ёстой
Сонгогчдын 40 хувийн саналыг сонсох ёстой. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын ээлжит чуулганы дараа УИХ-д суудалтай улс төрийн намуудын бүлгийн хуралдаан хаалттай болж өндөрлөв.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн хурал дээр яригдсан зарим нэг асуудлаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Гагцхүү урт нэртэй хуулийн төслийн ажлын хэсгийг өргөтгөх шаардлага байна. Энэ хуулийн төслийг олон талаас нь маш сайн нухацтай ярилцах хэрэгтэй байна. Түүнчлэн 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх цаг хугацаа ойртож байгаа энэ үед байнгын хороодын гишүүдийн хуваарлилтын асуудлыг эргэж харах нь юу юунаас чухал байна. Талууд энэ талаар 2-3 хувилбар ярьж байгаа. Эрх баригчид энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх байх. Хэрэв үгүй бол төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэх явцад гацаа гарахгүй гэх баталгаа алга. Тэгээд ч парламент өөрөө зөвшилцлийн байгууллага учраас сонгогчдын 40 хувийн саналыг эрх баригчид сонсох ёстой" гэлээ.

Түлхүүр үг:Н.Энхболд
Хуваалцах