Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгогчдын ирц 49.6 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонгогчдын ирц 49.6 хувьтай байна
Сонгогчдын ирц 49.6 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 20:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041754 сонгогч бүртгэгдсэнээс 1011496 /49.6 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109575 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Сонгогчдын ирц нь 50 хувьд хүрсэн аймгууд:

1. Сүхбаатар аймаг:СНЖ-д бичигдсэн 41103 сонгогчоос 23433 сонгогч буюу 57.01 хувь

2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50119 сонгогчоос 27541 сонгогч буюу 54.95 хувь

3. Завхан аймаг:СНЖ-д бичигдсэн 47390 сонгогчоос 24905 буюу 52.55 хувь

4. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37530 сонгогчоос 19543 сонгогч буюу 52,07 хувь

5. Дорноговь аймаг: СНЖ-д бичигдсэн 44973 сонгогчоос 23234 сонгогч буюу 51.66 хувь

6. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 929313 сонгогчоос 478676 сонгогч буюу 51.51 хувь

7. Ховд аймаг: СНЖ-д бичигдсэн 54291 сонгогчдын 27959 сонгогч буюу 51.50 хувь тус тус саналаа өгөөд байна.

Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,275 4 28,375 46.31% Баян-Өлгий 97 61,632 35 29,716 48.22% Баянхонгор 102 56,479 10 26,041 46.11% Булган 70 40,570 9 18,434 45.44% Говь-Алтай 88 37,530 6 19,543 52.07% Говьсүмбэр 9 10,722 2 5,224 48.72% Дархан-Уул 40 65,546 33 30,104 45.93% Дорноговь 57 44,973 16 23,234 51.66% Дорнод 72 51,830 11 23,569 45.47% Дундговь 52 30,360 2 13,808 45.48% Завхан 109 47,390 4 24,905 52.55% Өвөрхангай 110 74,352 7 35,867 48.24% Өмнөговь 61 45,798 14 20,275 44.27% Орхон 38 67,515 30 32,865 48.68% Сүхбаатар 65 41,103 5 23,433 57.01% Сэлэнгэ 56 70,329 8 27,172 38.64% Төв 98 62,047 9 28,362 45.71% Увс 92 51,989 8 25,857 49.74% Ховд 91 54,291 14 27,959 51.50% Хөвсгөл 129 86,591 7 40,536 46.81% Хэнтий 89 50,119 11 27,541 54.95% Улаанбаатар 457 929,313 953 478,676 51.51% Нийт 2,087 2,041,754 1,198 1,011,496 49.64%

Хуваалцах