Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгогчдын ирц 52.0 хувьд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонгогчдын ирц 52.0 хувьд хүрлээ
Сонгогчдын ирц 52.0 хувьд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 21:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041838 сонгогч бүртгэгдсэнээс 1060118 /52.01 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109491 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Сонгогчдын ирц нь 50 хувьд хүрсэн аймгууд:

1. Сүхбаатар аймаг:СНЖ-д бичигдсэн 41103 сонгогчоос 23851 сонгогч буюу 58.03 хувь

2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50119 сонгогчоос 27919 сонгогч буюу 55.71 хувь

3. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 929383 сонгогчоос 511973 сонгогч буюу 55.09 хувь

4. Завхан аймаг:СНЖ-д бичигдсэн 47390 сонгогчоос 25386 буюу 53.57 хувь

5. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37530 сонгогчоос 19883 сонгогч буюу 52,98 хувь

6. Дорноговь аймаг: СНЖ-д бичигдсэн 44973 сонгогчоос 23820 сонгогч буюу 52.97 хувь

7. Ховд аймаг: СНЖ-д бичигдсэн 54291 сонгогчдын 28651 сонгогч буюу 52.77 хувь

8.Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 65517 сонгогчдын 36228 сонгогч буюу 52.66 хувь

9.Увс аймаг: СНЖ-д бичигдсэн 51989 сонгогчдын 26761 сонгогч буюу 51.47 хувь тус тус саналаа өгөөд байна.

Нийслэлийн дүүргүүдийн ирц:

1. Баянгол дүүрэг: СНЖ-д бичигдсэн 140044 сонгогчоос 85868 сонгогч буюу 61.32 хувь

2. Баянзүрх дүүрэг: СНЖ-д бичигдсэн 230439 сонгогчоос 127120 сонгогч буюу 55.16 хувь

3. Багануур дүүрэг: СНЖ-д бичигдсэн 18393 сонгогчоос 10203 сонгогч буюу 55.47 хувь

4. Багахангай дүүрэг: СНЖ-д бичигдсэн 2726 сонгогчоос 1688 сонгогч буюу 61.92 хувь

5. Налайх дүүрэг: СНЖ-д бичигдсэн 24257 сонгогчоос 12693 сонгогч буюу 52.33 хувь

6. Хан-Уул дүүрэг: СНЖ-д бичигдсэн 126202 сонгогчоос 73200 сонгогч буюу 58.0 хувь

7. Сонгинохайрхан дүүрэг: СНЖ-д бичигдсэн 200383 сонгогчоос 104942 сонгогч буюу 52.37 хувь

8. Сүхбаатар дүүрэг: СНЖ-д бичигдсэн 89536 сонгогчоос 53396 сонгогч буюу 59.64 хувь

9. Чингэлтэй дүүрэг: СНЖ-д бичигдсэн 97419 сонгогчоос 52745 сонгогч буюу 54.14 хувь тус тус ирцтэй байна.

Хуваалцах