Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгогчийн ирцийн мэдээллийг цахимаар авах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагаас эхлээд улс, орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгогчийн ирцийн мэдээллийг цахимаар авах боломжтой
Сонгогчийн ирцийн мэдээллийг цахимаар авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагаас эхлэж орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэгдсэнээс 11 цагийн байдлаар 238 908 /11.94 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 552 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна.

Одоогоор хамгийн их ирцтэй нь:

1. Орхон аймаг - СНЖ-д бичигдсэн 67448 сонгогчоос 10 509 буюу 15.57 хувь

2. Улаанбаатар хот - СНЖ-д бичигдсэн 928 544 сонгогчоос 134 253 сонгогч буюу 14.46 хувь

3. Дархан -Уул аймаг - СНЖ-д бичигдсэн 70 324 сонгогчоос 5 063 буюу 14.03 хувь байна.

Уншигч та бүхэн улсын хэмжээнд сонгуулийн ирц ямар байгаа талаарх мэдээлэлтэй дараах дараах холбоосоор орж танилцах боломжтой юм.

СОНГУУЛИЙН ИРЦ>>>

Хуваалцах