Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонгомол бөхийн дэлхийн чансааны тэмцээнээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгомол бөхийн дэлхийн чансааны тэмцээнээс  Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
Сонгомол бөхийн дэлхийн чансааны тэмцээнээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.

Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Б.Бат-Эрдэнэ нар оноолт таарч, хүч сорив. Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа.

Г.Ганхуяг үдээс өмнөх барилдаанд “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай Узер Жузупбековтой тэнцүүхэн өрсөлдөж, эхэлж зургаан оноо аван тэргүүлж явсан ч эцэст нь 10:6-гаар ялагдсан юм.

97 кг-ын дүн:

  1. Узер Жузупбеков (Кыргызстан)

  2. Нитеш Нитеш (Энэтхэг)

  3. Г.Ганхуяг (Монгол)

Хуваалцах