Сонгон шалгаруулалт зарлаж байна
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д шаардлагатай тоглуулах сервер нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д шаардлагатай тоглуулах сервер нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтын дугаар: №2019-А/107
МҮОНРТ-д шаардлагатай тоглуулах сервер нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд
- ААНБ-н гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
- Тухайн бүтээгдэхүүний чанарын стандартыг илэрхийлсэн сертификатын хуулбар
- Гэрээт борлуулагч бол түүнийг баталсан баримт бичиг
- Үнийн санал болон нийлүүлэх боломжтой хугацаагаа, баталгаат хугацааг тодорхой бичих
- Техникийн тодорхойлолт болон шаардлагатай мэдээллийг сонирхсон этгээд доорх утсаар холбогдон авна уу
Та бүхэн холбогдох материалаа 2019 оны 9 дүгээр сарын 20 өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү.
МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр Стратеги төлөвлөлтийн алба
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар /Утас 300115-2170, 89703090/-тэй холбогдоно уу.


















